|
2012 оны 1-р сарын 31, Мягмар гариг, 11:25 |
|
Тэргэнцэр авахад бүрдүүлэх шаардлагатай материал
Тэргэнцэр авахаар хүсэж буй хүн нь тархины саажилт болон биеэ дааж суух чадваргүйгээс бусад төрлийн хөдөлгөөний бэрхшээлтэй байх ёстой. Мөн тухайн хүн нь сүүлийн 5 жилийн дотор Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэсүүд болон Улаан Загалмайн төвүүдээс тэргэнцэр авч байгаагүй байх шаардлагатай. Тэргэнцэр авахаар ирж буй хүмүүс дараахь материалуудыг бүрдүүлж авчрах шаардлагатай. Үүнд: 1. Иргэний үнэмлэхний хуулбар 2. Группын дэвтрийн хуулбар 3. Хорооны засаг даргын тодорхойлолт 4. Өргөдөл /Тухайн хүний хэзээ төрсөн, хэзээ яаж бэрхшээлтэй болсон мөн өчний болон бэрхшээлийн нэрийг зөв тодорхой бичих, утасны дугаарыг тодорхой бичсэн байх 5. Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэсээс өмнө нь тэргэнцэр авч байгаагүйг нотлох бичиг авчрах |
|
|
2012 оны 1-р сарын 18, Лхагва гариг, 09:15 |
|
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Засгийн газар шинэ оны анхны хуралдаанаараа “Өрхийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг батлав. Бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, идэвх санаачлагатай ажиллаж байгаа өрхийг урамшуулах, эдийн засгийн өсөлтийн үр шимийг шууд хүртэж чадахгүй байгаа өрхийг өөрсдийнх нь оролцоо, санаачлага дээр тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээгээр дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Жилийн ажлын хүрээнд дараахь гол ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2011 оны 12-р сарын 01, Пүрэв гариг, 15:28 |
|
ЭМЯ, Италийн төрийн бус Айфо байгууллага, Европын холбоотой хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэхэд туслах” төслийн хүрээнд баруун 12 аймаг 9 дүүргийн эмч, мэргэжилтнүүдэд “Нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийн бие даах чадварыг нь нэмэгдүүлэх нь” сэдвээр эмнэлгийн сэргээн засалтын сургагч багш бэлтгэх 5 хоногийн сургалт зохион байгуулж,
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2011 оны 10-р сарын 24, Даваа гариг, 10:49 |
|

Тус төвийн сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч Б.Хандсүрэн нь Сингапур улсын Темасек сан болон Нанянг политехник, НХХЯ-тай хамтран зохион байгуулж буй “Сувилахуйн ухааны мэргэжил дээшлүүлэх” төслийн хүрээнд 2011.09.11-09.30 хооронд зохион байгуулсан “Сургагч багш” бэлтгэх сургалтанд хамрагдлаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2011 оны 11-р сарын 08, Мягмар гариг, 12:14 |
|
НХХЯ-ны харьяа агентлаг, газруудын хоорондын үйл ажиллагааг идэвхижүүлэх, уялдаа холбоог сайжруулах, бие бялдарыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор цомын аврага шалгаруулах спортын тэмцээнийг “ЭРҮҮЛ МЭНД-ЭРЧ ХҮЧ” уриан дор шатар, теннис, биллиарьд, сагс, волейболын тэмцээнийг 2011.11.04-11.06-ны өдрүүдэд УСУГ-ын спорт зааланд 3 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд НХХЯ, НДЕГ, ХХҮГ, СЗҮТ, ХНТӨСҮТ, УХТБ зэрэг 6 байгууллагын 600 гаруй ажилчид албан хаагчид хамрагдаж хурч хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
2011 оны 11-р сарын 02, Лхагва гариг, 09:01 |
|
“Ач” анагаах ухааны их сургуулийн “Нүүр ам, судлалын тэнхим”-ийн багш Чинжаргал оюутнуудын хамт 2011 оны 10 сарнын 28-нд Сэргээн засалтын үндэсний төвд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийлээ.
|
|
|